Ангилал: Гэрийн даалгавар
Багшийн өгсөн үлгэрийг ямар өнгө ямар хэлбэртэй зураасаар зурсныг ажиглална.Сонгосон малгайныхаа үлгэрийг гэрэлтүүлдэг цаасан дээр буулган авна.
Саравчнууд ижил эсгэгддэгийг анхаараарай.
Малгайг эсгэхдээ үндсэн утасны чиглэлийн дагуу эсгүүрээ байрлуулж байгаад оёдлын хэмжээ 1 см тавин эсгэнэ.
Эсгэсэн малгайнуудаа өнгө талаар нь нэгтгэн оёод хагалж индүүднэ.
0.5 см гоёлын оёдлоор оёно.
Дотрын материалаар талуудыг нэгтгэж нэг тийш нь нугалж оёод унагаж индүүднэ.
Саравчийг өнгөөр нь хавсарч оёод өнгө тал руу нь эргүүлж ирмэгээр нь гоёлын оёдлоор оёно.
Их биетэй залгах хэсэгт сэтэлгээ хийнэ.
Малгайны саравч болон дотрыг малгайны өнгө талын дотор зургийн дагуу байрлуулаад шидэж оёно.
Малгайны дотор талд хажлага барьж оёно.
Бэлэн болсон малгайны оройд товч хадна.