БЗД технологийн багш
2011-05-03
Гэрийн даалгавар

Ангилал: Гэрийн даалгавар

8-р анги  Дэгээ зүүний сүлжмэлээр давхарлах эгнээ, зүүг нэг ороосон багана босгож схем тэмдэглэгээний дагуу сүлжиж ирэх

2011-04-28
Туузаар хатгамал хийх
2011-04-26
Зохион бүтээх хөдөлмөр 11 жилийн сургалттай 8-р ангийн эмэгтэй сурагчдад

Ангилал: Гэрийн даалгавар

Бие даалтын ажлыг 2011 оны 5 дугаар сарын 15 ны өдөр шалгана.
Уран зангилаагаар гарын бугуйвч 2 ширхэгийг хийж ирэх



2011-04-17
Малгай оёх технологи / 8 анги/

Ангилал: Гэрийн даалгавар

Багшийн өгсөн үлгэрийг ямар өнгө ямар хэлбэртэй зураасаар зурсныг ажиглална.
Сонгосон малгайныхаа үлгэрийг гэрэлтүүлдэг цаасан дээр буулган авна.
Саравчнууд ижил эсгэгддэгийг анхаараарай.
Малгайг эсгэхдээ үндсэн утасны чиглэлийн дагуу эсгүүрээ байрлуулж байгаад оёдлын хэмжээ 1 см тавин эсгэнэ.
Эсгэсэн малгайнуудаа өнгө талаар нь нэгтгэн оёод хагалж индүүднэ.
0.5 см гоёлын оёдлоор оёно.
Дотрын материалаар талуудыг нэгтгэж нэг тийш нь нугалж оёод унагаж индүүднэ.
Саравчийг өнгөөр нь хавсарч оёод өнгө тал руу нь эргүүлж ирмэгээр нь гоёлын оёдлоор оёно.
Их биетэй залгах хэсэгт сэтэлгээ хийнэ.
Малгайны сара...

2011-04-10
Зүү ороох оёдол / 9 анги/

Ангилал: Гэрийн даалгавар

1. Зүү ороох оёдлын материалыг сонгож бэлгэх
2. Зүү ороох оёдлын материал нь пүүсүү,минчүү зэрэг торгон хээгүй матерал байна.
3. Зүү ороох оёдлыг оёх материал нь заавал наалт нааж бэлтгэсэн байх ёстой.
4. Зүү ороох утас нь өнгийн дагнаасны утас байх хэрэгтэй.
5. Оёдлын хээг шивж бэлтгэсэн байх хэрэгтэй.
6. Шивж бэлдсэн хээнийхээ дагуу материал дээрээ байрлуулан даруулан хөших оёдлоор тогтоож оёно

Эдгээр дараалалын дагуу зүү ороох оёдлын материал утасаа сонгон бэлтгэж ирэх

...

2011-04-10
Бээлий сүлжих дараалал / 9 анги/

Ангилал: Гэрийн даалгавар

1.Анхны гогцоо 45 ширхэгийг авч хос зүүгээр бээлийний эхлэлийг сүлжих
2.Манжетны сүлжээсээр 1:1 нэхээсээр жигд тойруулан сүлжих
3.Манжетны сүлжээсээр 5-7 см сүлжих
5.Өнгө сүлжээс буюу цамцны сүлжээсээр 3-4 см сүлжинэ
6.Тухайн бээлий нэхүүлж буй хүний эрхий хурууны угийн хэмжээнд тохируулан гогцоог тооцоолон сүлбээр зүүнд сүвлэн үлдээнэ
7.Гогцоо үлдээж буй тоотой адил анхны гогцоо аван цааш үргэлжлүүлж өнгө сүлжээсээр нэхнэ
8.Тухайн хүний гарын уртад тохируулан нэг см богино нэхэж бэлтгэнэ
9.Хоёр гогцоог хамт авах замаар сүлжиж хааж дуусгана

...

2011-04-07
9-р анги Гэрийн даалгавар

Ангилал: Гэрийн даалгавар

Зүү ороох оёдлоор өнгийн гурван дагнаас гарган загасан хээг оёж гүйцээж ирэх

Тавтай морилно уу?

Сүүлийн бичлэгүүд

. Гоёл 2011 загвар
. 8-р ангийн сурагчдад
. Хувцасны зохион бүтээлт
. Дэгээ зүүгээр нэхсэн гэрийн шаахай
. Цахим хэрэглэгдэхүүн
. Гэрийн даалгавар
. 9-р ангийн сурагчдад
. Tsahim sudalga 8d angi
. Энгэрийн болон хүзүүний зүүлт
. 7-р ангийн сурагчдад
. Торго завгарын ертөнц
. Туузаар хатгамал хийх
. Туузаар хатгамал хийх
. Даашинзны загварын зурагнууд
. Зохион бүтээх хөдөлмөр 11 жилийн сургалттай 8-р ангийн эмэгтэй сурагчдад

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Myagmar
. Цацрал
. s.urnaabagsh14
. баярмаа

Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн